Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 2 дугаар сарын тойм
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2021 оны 2 дугаар сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 2 дугаар сарын Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 5 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2021 оны 2 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал-Эрдэнэт доод II |
12,72 |
8,1 |
3,24 |
1,19 |
0,476 |
0,074 |
2 |
Орхон- Хангал дээд |
6,16 |
0,6 |
2,59 |
0,04 |
0,003 |
0,005 |
3 |
Орхон- Хангал доод |
6,87 |
2,9 |
0,97 |
0,07 |
0,001 |
0,006 |
4 |
Хангал-Эрдэнэтдээд |
9,23 |
2,8 |
1,70 |
0,03 |
0,002 |
0,050 |
5 |
Хангал-Улаантолгой |
8,18 |
4,3 |
0,97 |
0,04 |
0,002 |
0,024 |
6 |
Хангал-Хангал-Өртөө |
8,10 |
2,9 |
1,94 |
0,05 |
0,007 |
0,010 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3.0 |
10.0 |
0.5 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа бусад Хангал голын цэгээс тус бүр нэг усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт474,2-1048,9мг/л-т хэлбэлзэж, Нитритийн азотын агууламж ХА-с 23,8дахиндавсан. Перманганатын исэлдэх чадвар ХА-с даваагүй байна
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны чанар сайжирсан байна. Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 398,3мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр жинлэгдсэн бодисын агууламж нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 373,7мг/л, мөн перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж даваагүй.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2020 оны 2 дугаар сарын 03-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэрийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс сорьц авсан. Эрдэнэт хотын төв цэвэрлэх байгууламж 82,6%-тай цэвэршүүлсэн хаягдал усаа Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээнд дахин ашиглаж байна.
Цэгүүд |
pH |
БХХ5 |
Пич |
Ж.б |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
Cr+6 |
Цэвэршилт |
|
|||
Эрдэнэт үйлдвэрийн ц/б |
оролт |
7,17 |
239,0 |
68,0 |
116,0 |
|
82,6% |
|
||||||
гаралт |
7,20 |
41,4 |
10,4 |
36,0 |
35,32 |
0,325 |
2,13 |
1,635 |
0,001 |
|
||||
Жаргалант сумын ц/б |
оролт |
7,13 |
640,0 |
129,6 |
32,0 |
|
83,8% |
|
|
|
||||
гаралт |
7,23 |
103,5 |
22,7 |
9,6 |
101,54 |
0,100 |
0,20 |
0,991 |
0,032 |
|